• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-18 17:59:01    
Америк Хойд Солонгосын Берлины уулзалт 6 талын хэлэлцээг сэргээхэд нөхцөл боломж хангахыг хүсэв

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 18-ны өдөр хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америк Хойд Солонгосын төлөөлөгчийн сүүлийн үед Берлинд хийсэн уулзалтыг сайшаан дэмжиж байна, уулзалт нь Солонгосын цөмийн асуудлаарх 6 талын хэлэлцээг түргэн сэргээх болон ахиулахад нөхцөл боломж хангахыг Хятад улс хүсч байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Америк болон Хойд Солонгосын шууд харилцахыг Хятадын тал дэмжсээр ирсэн юм. Энэ удаагийн уулзалт нь идэвхи үр дүнд хүрэхийг хүсч байна. Хятадын тал үргэлжлэн хүчин чармайлт гаргаж, бас талуудтай нягт зохицуулалт хийж, 6 талын хэлэлцээ ахихад тус дөхөм үзүүлэх болно гэжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\