Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улсад зэр зэвсэг нийлүүлэхийг хориглосон арга хэмжээгээ Европын холбооны цуцлахад саад зохиож байгаа Японы ажиллагаанд Хятадын тал дургүйцэж байна. Хятадын тал энэ асуудалд холбогдуулан дипломат зам шугамаар Японы талд маш их анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн гэжээ.
Мөн 18-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Лю Жяньчао хэлэхдээ, Европын холбоо Хятад улсад авч байгаа зэр зэвсэг нийлүүлэхийг хориглосон арга хэмжээгээ цуцлах нь хэрэг дээрээ Хятад улс болон Европын холбоо хоорондын үйл хэрэг юм, энэ нь Японтой ямар ч холбоогүй бөгөөд Японд ямар ч заналхийлэл болохгүй юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж,О.Дарамбазар хянав.\
|