2006 онд Хятадын ТӨЗР-ны гадаад худалдаа түүхэ амжилт олж, импорт экспортын худалдааны нийт хэмжээ 290 сая гаруй ам долларт хүрч, 2005 оны мөн үеийнхээс 40 гаруй хувиар өсөн нэмэгдсэнийг сурвалжлагч 22-ны өдөр ТӨЗР-ны төв Лхаса хотод болсон Түвдийн худалдааны ажлын хурлаас мэдээлсэн байна.
ТӨЗР-ны худалдааны тэнхимийн дарга Тань Юун-гао танилцуулж хэлэхдээ: Хөх-нуур Түвдийн төмөр зам нэвтэрч, Хятад Энэтхэгийн хил дэх Натху Ла Пасс уулын амын хилийн худалдаа сэргэн нээлттэй болж, Тун Чин-ган хилийн худалдааны түр зах товлосон хугацаандаа байгуулагдаж ашиглалтад орсноор Түвдийн дотоод гадаадад нээлттэй байлгахыг цаашид өргөтгөх талаар өргөн уудам орон зайг хангасан байна гэжээ.
Түвдэд болсон энэ удаагийн худалдааны хурал нь бас Түвдийн энэ оны импорт экспортын худалдааны нийт хэмжээг 300 сая гаруй ам долларт хүргэх зорилтыг биелүүлэхийг шийдсэн байна./Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|