• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-23 15:45:03    
Хятад Монгол хоёр орон олон улсын зам тээврийг хөгжүүлэх хамтын ажиллагааг түргэтгэнэ

Синьхуа Агентлаг

      2006 оноос 2010 онуудад, Хятад Монгол хоёр орон олон улсын зам тээврийг хөгжүүлэх хамтын ажиллагааг түргэтгэж, Олон улсын 6 засмал замыг байгуулж, хоёр орны худалдаанд тус дөхөм үзүүлэхээр хоёр орон зөвшилцөн тохиролцсон байна.

      Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Районы зам харилцааны танхимын хариуцлагатны танилцуулснаас үзвэл, 2001 оноос хойш, Өвөр Монгол олон улсын зам харилцааны дэд бүтцийн байгуулалтыг ихээр хөгжүүлж, 1 тэрбум 640 сая юаний хөрөнгө оруулж 8 зурвас засмал зам тавьж, хилийн район болон дотор газрыг холбосон засмал замын сүлжээг анх байгуулж, олон улсын зам харилцааны хөгжилд тус дөхөм үзүүлсэн юм байна .

      Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2006 онд, Өвөр Монголын Монгол улсад нэвтрэх засмал замын боомтоор зорчигчид нэвтэрсэн хэмжээ давхардсан тоогоор 1 сая 370 мянгад хүрч, бараа тээврийн хэмжээ 2 сая 730 мянган тоннд хүрч, хилийн ачаа тээврийн хэмжээ ихээр нэмэгдсэн юм байна.\Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\