Хятадын гаалийн ерөнхий газрын дарга Мөү Шиньсэн 23-ны өдөр хэлэхдээ, 2006 онд, Хятадын гаалийн нийт орлого анх удаагаа 600 тэрбум юаниас давж, 2005 оныхоос 15 хувь гаруйгаар өссөн байна гэжээ.
Тэрээр Бээжинд болсон Хятадын гаалийн дарга нарын хурал дээр хэлэхдээ, гаалийн татварын ерөнхий төвшин буурч байгаа байдалд 2006 онд Хятадын гаалийн орлого их хэмжээгээр нэмэгдсэний шалтгаан бол юуны өмнө экспорт импорт түргэн нэмэгдсэнээс болсон юм. 2006 онд, Хятадын экспорт импортын хэмжээ 2005 оныхоос 20 хувиар өссөн байна. Дараалбал импорт экспортын бүтээгдэхүүн жишээлбэл нефть, төмрийн хүдрийн импортын үнэ өсч, гаалийн татварын эх үүсвэрийг нэмэгдүүлсэн байна гэжээ.\Г. Сайн-Өлзий орчуулж, Баатар хянав.\
|