Хятад улс их дээд сургуульд элсэх оюутны тоог зохистойгоор тогтоон барьж, их дээд сургуулийн оюутан элсэх цар хэмжээг тогтвортой болгон,дээд боловсролын үйлсийн тогтвортой эрүүлээр хөгжихийг батална гэж Хятадын боловсролын яамны сайдын орлогч Юань Гүйрэнь хэлсэн байна.
Хятадын зүүн нутгийн Ханжөү хотноо болсон 2007 оны Хятадын их дээд сургуулийн оюутан элсүүлэх ажлын зөвлөлгөөн дээр, Юань Гүйрэнь хэлэхдээ, Хятад улс их дээд сургуулийн элсэлтийн төлөвлөгөөнд тохируулалт хийх арга барилыг гүйцэд ашиглан боловсролын шудрага байдлыг ахиулж, баруун нутгаас оюутан элсэхээ нэмэгдүүлнэ гэжээ.
Хятадын засгийн газрын төлөвлөгөөг үндэслэвэл, 2007 онд Хятадын энгийн их дээд сургуулийн элсэлтийн цар хэмжээ нь өнгөрсөн оныхоосоо 5 хувиар нэмэгдэх юм байна. Үүнээс гадна, их дээд сургуулийн элсэх оюутны нэмэгдэхийг зохистой тогтоон барихын зэрэгцээ, Хятад улс нь бас дунд зэргийн тусгай мэргэжлийн боловсрол, насанд хүрэгсдийн боловсрол болон эчнээгээр суралцахыг хүч тавин хөгжүүлж, иргэддээ дээд боловсрол хүртэх олон төрлийн боломжоор хангах болно ./Хүчит орчуулж,Баатар хянав/
|