2006 нод, Шанхай хотын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 1 триллион 29 тэрбум 690 сая юаньд хүрч, анх удаагаа 1 триллион юаниас давсан байна.
Үүнийг Шанхай хотын статистикийн газар зэрэг холбогдох байгууллага 23-ны өдөр мэдээлсэн байна. Энэ нь Шанхай хот Гуандун, Шаньдун, Жянсу, Жэжян, Хэнань болон Хэбэй мужийн дараагаар Хятадын дотор газрын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн нь 1 триллион юаниас давсан долоодохь мужийн шатны засаг захиргааны район болсныг харуулж байгаа юм.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, үл хөдлөх хөрөнгөд оруулах хөрөнгө оруулалт буурахын зэрэгцээ Шанхай хотын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 15 жил дараалан арван хувиар өсч, 2006 онд, Шанхай хотын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 2005 оны мөн үеийнхээс 12 хувиар өссөн байна. Энэ нь Шанхай хотын иргэдэд эдийн засгийн хөгжлийн нэн их үр өгөөж өгөх болно. \Г. Сайн-Өлзий орчуулж, хянав.\
|