• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-24 15:43:28    
Түвд өмнөд Ази хоорондын худалдааны зам сувгийн байгуулалтаа түргэтгэнэ

Синьхуа Агентлаг

     2007 онд Түвд нь өмнөд Ази хоорондын худалдааны зам сувгийн байгуулалтаа түргэтгэж, Түвд болон өмнөд Азийн улс орон хоорондын худалдааны хэлхээ холбоог идэвхтэй хөгжүүлэх болно гэж Түвдийн Өөртөө Засах Районы орлогч дарга Дэн Шиоган 23-ны өдөр Лхасад болсон Түвдийн худалдааны ажлын зөвлөгөөн дээр хэлсэн байна.

     Түвдийн Өөртөө Засах Районы худалдааны танхимын гаргасан тоо бүртгэлээс үзвэл, 2006 онд Түвдийн экспорт импортийн худалдааны нийт хэмжээ 290 сая ам.долларт хүрч, 2005 оны мөн үеийхээс 40 хувиар өсчээ.

     2006 оны 7-р сарын 1-ний өдөр, Хөх-Нуур Түвдийн төмөр замаар албан ёсоор тэрэг нэвтэрсэн байна. Мөн сард, Хятад Энэтхэг хоёр орон Түвдийн Шгаз районы Я Дүн шянь болон Энэтхэгийн Сиккимийн хэсгийг холбосон Иатху Ла Пасс боомтыг дахин нээж, 44 жил тасалдсан хилийн худалдааны зам шугамыг сэргээж, ачаа тээврийн өртөгийг ихээр буруулсан байна. Түүнээс хойш, Дун Чингангийн хилийн худалдааны түр цагийн зах нь товлосон хугацаандаа ашиглалтад орж, Хятадын өмнөд Азид нэвтрэх худалдааны зам сувгийн байгуулалтын хуудсыг нээсэн юм. /Хүчит орчуулж, Баатар хянав/