• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-24 14:30:17    
Хятад улс хөдөө тосгоны хоршсон эмнэлгийн шинэ дүрмийг тал бүрээр ахиулна

Синьхуа Агентлаг

       Хятад улс хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эмнэлгийн дүрмийг тал бүрээр гүнзгийрүүлэн хөгжүүлж, 2007 онд уг дүрмийг бүх Хятадын нийт тосгоны 80 гаруй хувьд хэрэгжүүлэхийг батлах болно гэж Хятадын Ерөнхий сайдын орлогч У И тэмдэглэсэн байна.

       2007 оны Хятадын хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эмнэлгийн ажлын зөвлөлгөөн 22-23-ны өдөр Хятадын баруун нутгийн Ши Ань хотноо болсон юм. У И хурал дээр цохон тэмдэглэхдээ, хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эмнэлгийн дүрмийг тал бүрээр үргэлжлүүлэн хөгжүүлж, уг дүрэмд бүх хөдөө тосгоныг хамруулан, хөрөнгө хуримтлуулах тогтвортой механизм бүрдүүлэх аргыг судлан, төвийн болон орон нутгийн санхүүгийн нөхвөр мөнгийг тоо ёсоор олгохыг баталж, эмнэлгийн байгууллагад тавих хяналт удирдлагаа эрчимжүүлэн, түүний үйлчилгээг дүрэмжүүлж, тариачдад тохирсон, хямд, чанар сайтай эмчилгээ үйлчилгээг хангаж, хөдөө тосгоны эм бэлдмэлийн жижиглэнгийн үнэ болон эм бэлдмэл нийлүүлэх зам сувгийг цаашид дүрэмжүүлж, хөдөө тосгоны эм бэлдмэлийн чанарыг баталгаажуулж, үнийг нь бууруулах хэрэгтэй гэжээ.

       Хөдөө тосгоны шинэ хэлбэрийн хоршсон эмнэлгийн дүрэм бол Хятадын хөдөө тосгонд хэрэгжүүлж байгаа тариачдын сайн дураар оролцсон эрүүл мэндийн баталгааны арга хэлбэр юм. Тариачид 20%-ийн, засгийн газар 80%-ийн хөрөнгө мөнгө гаргаж байгуулсан эрүүл мэндийн сан юм./Баатар орчуулж хянав/