• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-25 15:58:43    
Энэ онд Хятадын эдийн засаг нэн тэнцвэртэй өсөн нэмэгдэх болно

Синьхуа Агентлаг

     Хятадын Банкны дэд ерөнхийлөгч Жү Минь 24-ний өдөр Швейцарийн Давос хотод болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятадын эдийн засаг энэ онд нэн тэнцвэртэй түргэн хөгжих боломжтой байна гэжээ.

     Тэрээр чуулга уулзалтын хугацаанд болсон дэлхийн эдийн засгийн хөгжлийн тухай симпозиум дээр хэлэхдээ, Хяатдын эдийн засгийн хөгжил сайн байна. Энэ онд нэн сайн болж, нэн эрчтэй хөгжих болно гэжээ. Түүний тооцоолсноор, 2006 оны Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн мөн л 10.5%-д хүрч дэлхийн банкны өмнө нь хийж байсан 3.9%-ийн дэлхийн дундаж түвшнээс хол давсан байна гэжээ.

     Тэр хэлэхдээ, Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн түвшин болон үйлдвэрлэгчдийн үнийн үзүүлэлт ихээр нэмэгдээгүй, аж ахуйн нэгжийн ашгийн түвшин харин өсөн нэмэгдэж байна. Хятадын эдийн засгийн үр ашиг нэмэгдэж байгааг энэ нь харуулж байгаа юм гэжээ.

     Тэрээр хэлэхдээ, Хятадын гадаад валютын хадгаламж 2006 онд 1 трилион ам. доллараас давсны дараа энэ онд үргэлжлэн нэмэгдэх болно. Хятад улс юаний ханшийн нэн уян хатан механизмыг тогтвортой ахиулах болно гэжээ.

     Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын 37-р ээлжит хуралд төрийн зөвлөлийн гишүүн Хуа Жяньминь тэргүүтэй Хятадын төлөөлөгчид оролцсон юм.

     Энэ удаагийн ээлжит хуралд 90 гаруй улс орны улс төр эдийн засгийн салбарын 2400 гаруй лидерүүд даяарчиллын шинэ өөрчлөлт тэрчлэн оршиж байгаа асуудлыг гүнзгий авч хэлэлцэх болно. /Баатар орчуулж, Урангоо хянав/