Хятадын статистикийн үндэсний газрын дарга Ше Юу-жань 25-ний өдөр Бээжинд хэлэхдээ, юаний ханшийн асуудал нь Хятадын гадаад худалдаанд нөлөөлөх цорын ганц хүчин зүйл биш, юаний ханшийн зохицуулалтаар Хятадын худалдааны ашиг хэт их байгаа байдлыг өөрчилнө гэдэг бэрх явдал юм гэжээ.
Тэрээр төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс илүүдэл хөдөлмөр хүчний давуу талтай, асар их зах зээлтэй байж,гадаадад нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлснээр сүүлийн жилүүдэд жил болгон хэд хэдэн сая ам долларын гадаад худалдааны шууд хөрөнгө оруулалтыг зээлдэн оруулсан байна. Энэ нь Хятадын экспортлох хүчин чадал болон боловсруулах хүчин тэлэн өргөжиж, экспортын түргэн нэмэгдэл болон худалдааны олз ашгийг бий болгосон байна гэжээ.
Хятадын худалдааны ашгийн асуудлыг зохицуулахад эдийн засгийн бүтцийн зохицуулалт болон дотоодын хэрэглэгчдийг урамшуулах зэрэг олон талын арга барилаар зохицуулах хэрэгтэй, цорын ганц юаний ханшид түшиглээд зохицуулчих явдал биш юм гэж Ше Юу-жань хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж,Баатар хянав/
|