2006 онд Хятадын эдийн засаг тогтвортой түргэн хөгжиж, эдийн засгийн хэт түргэн өсөлтөөс үр ашигтай зайлсхийж чадсан байна гэж Хятадын статистикийн үндэсний газрын дарга Ше Фужань 25-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тэрээр танилцуулж хэлэхдээ, 2006 онд Хятадын дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 20 триллион 940 тэрбум гаруй юаньд хүрч, 2005 оны мөн үеийнхээс 10.7 хувиар өсөн нэмэгдсэн байна. Гадаад худалдаа түргэн нэмэгдэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт зохих хэмжээгээр нэмэгдсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, 2006 онд эдийн засгийн түргэн хөгжлийг баталгажуулсны зэрэгцээ, Хятадын авсан макро зохицуулалтын арга хэмжээ амжилтад хүрсэн байна, бүх нийгмийн үл хөдлөх хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалт буурч, дотоодын эрэлт хэрэгцээ тодорхой нэмэгдсэн байна гэжээ. Бүртгэлээс үзвэл, 2006 онд Хятадын нийгмийн жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 2005 оны мөн үеийнхээс 13 хувиар нэмэгдэж, оршин суугчдын хэрэглээний үнийн ерөнхий түвшин үндсэндээ тогтвортой байгаа юм байна.
Өнөө Хятадын эдийн засгийн эргэлтэд хөдөө аж ахуйн үндэс суурь буурай, үр тарианы ургацыг тогтвортой нэмэгдүүлэх болон тариачдын орлогыг үргэлжлэн нэмэгдүүлэхэд бэрхшээл их байгаа , олон улсын орлого зарлагын тэнцвэргүй байдал, эрчим хүчний зарцуулалтыг багасгах, бохирдлыг багасгах үүрэг хүнд байх зэрэг зарим зөрчил оршиж байна гэж тэрээр тэмдэглэсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|