
Хятад улс Парист хуралдаж байгаа Ливанд хандивлах олон улсын хурлыг маш чухалчлан үзэж байгаа бөгөөд Ливанд чадах ядахаараа дэмжлэг тусламж олгох болно гэж Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 25-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Жян Юй 25-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс дундад дорнодын асуудлын тусгай элч Сүнь Биганг хуралд оролцуулахаар илгээсэн бөгөөд хурал дээр Ливанд олгох тусламжийн хэмжээгээ мэдэгдсэн байна. Үүнээс гадна, Ливанд туслах энхийг дэмжин сахиулах үйл ажиллагааны талаар энэ оны 2- р сарын дунд арав хоногт Ливанд илгээх НҮБ-ын энхийг дэмжин сахиулах хүчинд 335 хүн нэмэгдүүлэх болно. Үүнд барилгын цэрэг 275 хүн, 60 хүнтэй эмчилгээний анги багтаж байна гэжээ. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|