Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 25-ны өдөр Бээжинд, Хятад Японы стратегийн 7-р яриа хэлэлцээ 25-27-ны өдрүүдэд Бээжинд болно гэж мэдэгдсэн байна.
Тэрээр мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Японы стратегийн яриа хэлэлцээ бол хоёр орны харилцааг сайжруулан хөгжүүлэх чухал зам суваг мөн. Хятад улс Хятад Японы стратегийн яриа хэлэлцээг дээд хэмжээнд чухалчлан үзсээр ирсэн юм. Хоёр орны удирдагчид хоёр орны стратегийн харилцан ашигтай харилцааны талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Энэхүү нийтлэг ойлголт нь талуудын хүчин чармайлтаар бодитой хэрэгжихийг Хятадын тал хүсч байна гэжээ.
Жян Юй хэлэхдээ, Хятадын ГХЯ-ны орлогч сайд Дай Бингэ Японы гадаад хэргийн орлогч сайд Ячи Шотаротой хэлэлцээ хийх болно, Хятадын гадаад харилцааны сайд Ли Жао Шин ч Ячи Шотаротой уулзах болно гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|