Хятадын төрийн зөвлөлийн төрийн өмчид хяналт тавьж удирдах хорооны дарга Ли Рүнрүн, 2007 онд Хятад улс төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хувьцааны дүрмийн өөрчлөлтийг түргэтгэх болно гэж 25-ний өдөр Бээжинд илэрхийлсэн байна.
Мөн 25-ний өдөр хуралдсан төрийн өмчид хяналт тавин удирдах бүх Хятадын ажлын зөвлөлгөөн дээр Ли Рүнрүн хэлэхдээ, улс орны аюулгүй байдалтай холбогдсон болон төрийн аж үйлдвэрийн бодлогын хориотой гадаад хөрөнгө, хувийн хэвшлийн хөрөнгөөс гадна, бусад төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хөрөнгийн гол цогцыг олон талтай болгохыг алхам дараатай биелүүлж, нөхцөл хангасан том дунд оврын төрийн өмчийн аж ахуйн нэгжийн дотоод гадаадын хөрөнгийн захад орохыг идэвхтэй ахиулж, хөрөнгийн биржид хувьцаагаа зарж байгаа компанийг хөгжүүлэн хүчирхэгжүүлнэ. Үүнээс гадна, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн дүрэм хангах зөвлөл байгуулахыг үргэлжлэн ахиулах хэрэгтэй гэжээ.
Хятадын төрийн өмчийн аж ахуйн нэгжийн хувьцааны дүрмийн өөрчлөлт сүүлийн жилүүдэд чухал ахиц олсон байна. Өнөө төрийн өмч давамгайлсан дотоод гадаадын хөрөнгийн биржид хувьцаа эзэмшигч компанийн нийт тоо 1000-аас давсан байна. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|