
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян-юй 25-ны өдөр Бээжинд хэлэхдээ, БНСУ-тай хамтран хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг гүйнзгийрүүлэн ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, энэ он бол Хятад БНСУ дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой юм, мөн Хятад БНСУ-ын солилцоо хийх жил юм. Хятад БНСУ-ын тал бүрийн хамтын ажиллагааг гүнйзгийрэн хөгжүүлэх аятай сайхан нөхцөл боломж олдож байна. БНСУ-тай хамтран Хятад БНСУ-ын жилийн арга хэмжээгээр дамжуулан, хоёр орны иргэд хоорондын ойлголцоо, найрамдлыг гүйнзгийрүүлж, олон салбар дахь ажил хэрэгч, хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ.
Хятадын ГХЯ-ны сайд Ли Жао-шингийн урилгаар БНСУ-ын гадаад харилцаа худалдааны сайд Сон Мин-сун энэ сарын 25-27-ны өдрүүдэд Хятадад айлчилж, Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Тан Жя-шуань түүнтэй уулзаж, гадаад хэргийн сайд Ли Жао-шин ч түүнтэй хэлэлцээ хийх юм байна. /Рэнчинсоо орчуулж, Баатар хянав/
|