Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 25-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Японы тал түүхийн асуудалд зөв хариуцлагатай байр сууриар хандахыг хүсч байна гэжээ.
Мөн өдөр сурвалжлагчийн сонирхосон барууны этгээдийхэн Нань Жингийн их хядлагын тухай кино хийхээр төлөвлөж байгааг Хятадын тал хэрхэн үзэж байгаа вэ гэсэн асуултад хариулах үед Жян Юй хэлэхдээ, Нань Жингийн их хядлага бол маргашгүй үнэн хэрэг мөн. Олон улсын хамтын нийгэмлэг энэ талаар бүр эрт дүгнэлт хийсэн юм. Японы тал зөв хариуцлагатай байр сууриар түүхийн асуудлыг эв дүйтэй зохицуулахыг хүсч байна. Энэ нь Японы Азийн хөрш орнуудын итгэлийг олоход тустай бөгөөд Японы өөрийнх нь ашиг сонирхолд ч нийцэж байгаа юм гэжээ. /Баатар орчуулж,Урангоо хянав/
|