Хятад улс болон БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ойтой холбогдуулан хоёр орны соёлын салбар хамтран "2007 оны Хятад БНСУ-ын гоо сайхны соёлын 7 хоног"-гийн арга хэмжээг энэ оны 6-р сард Бээжинд зохион байгуулах болно.
2005 онд Хятад улс болон БНСУ-ын удирдагчид 2007 онд хоёр орны жилийн арга хэмжээ зохион байгуулахаар тогтоосон юм. Эх сурвалжаас үзвэл "2007 Хятадад БНСУ-ын жил"-ийн арга хэмжээнд худалдаа, соёл боловсрол, шинжлэх ухаан техник биеийн тамир спорт үйлчилгээ зэрэг олон салбарын хэдэн арван төслүүд багтаж байгаа юм байна. Үүнд "Хятад БНСУ-ын гоо сайхны соёлын 7 хоног" нь хоёр орны гоо сайхны салбарын шилдэг мэргэжилтэн, гоо сайхны дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн, гоо сайхны аж үйлдвэрлэл зэргийн дээд зиндааны чуулга уулзалт болох юм. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав/
|