Өнөө Хятадын сургуульд сурч судалж байгаа аспирантын нийт тоо 1 саяас давж, доктор магистрийн зэрэг хамгаалсан хүний нийт тоо ч 1 саяас давсан байна.
Энэ мэдээг сурвалжлагч сүүлийн өдөр Бээжинд болсон Хятадын төрийн зөвлөлийн эрдмийн цол олгох комиссийн хурлаас мэдээлсэн байна.
Хятадын төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Жили уг хурал дээр тэмдэглэхдээ, 20 гаруй жилийн турш, Хятад улс мэргэжлийн төрөл зүйл нь бүрэн, олон хэлбэрийн бөгөөд, бүтэц нь үндсэндээ зохистой эрдмийн цол болон аспирантын заан сургалтын системийг эхний удаа бүрдүүлж, аспирантыг бэлтгэх чадвар нь ч ихээр дээшилж, эдийн засгийн байгуулалт болон нийгмийн хөгжилд үйлчлэх чадавх нь улам нэмэгдсэн байна. Хятадын аспирантын заан сургалтын байр суурь болон чадвартныг бэлтгэх яс чанар нь ч ирэх тусам олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байна гэжээ./Хүчит орчуулж, Номин хянав/
|