Хятад Монгол хоёр орон сүүлийн өдөр ӨМӨЗР-ы Рашаан хотод хэлэлцээр хийж, 2007 оны 4-р сарын 1-ний өдрөөс Рашаан Сүмбэрийн боомтод гүүр байгуулахаар албан ёсоор шийдсэн байна.
Рашаан хотын дарга болон Монгол улсын Дорнот аймгийн дарга хэлэлцээрийн дагуу, Рашаан Сүмбэрийн хилийн боомтын гүүр байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан байна. Гэрээ хэлэлцээрийн дагуу, ӨМӨЗР-ы Рашаан хот нь энэ гүүрийг байгуулах бүх хөрөнгө оруулалт тэрчлэн бусад холбогдох зардлыг даах юм байна. Рашаан Сүмбэрийн боомтод байгуулах уг төсөлд хэрэглэх нийт хөрөнгө оруулалт нь 50 сая гаруй юань байж, энэ гүүр нь Хятад Монголын хилийн нутаг дахь Нөмрөгийн рашаан дээр байгуулагдах бөгөөд, нийт урт нь 320 метр юм байна.
Рашаан Сүмбэрийн боомт нь Хятадын зүүн хойт нутгийн эдийн засгийн районы баруун талын гарц нь байж, Ази Европын эх хуурайг холбосон гүүрийн хамгийн дөт зам нь юм, НҮБ-ын хөгжлийн програмын газрын төлөвлөгөөн дэх Рашаанаас Чойбалсан хүрэх төмөр зам нь эндээс эхэлдэг юм байна. \Рэнчинсоо орчуулж,Номин хянав\
|