Өнгөрсөн оны 9-р сарын байдлаар, Түвдийн Өөртөө Засах Районы төрөл бүрийн сургуульд сурч байгаа оюутан сурагчдын нийт тоо 530 мянгад хүрч, сургуулийн насны хүүхдүүдийн 96,5 хувь нь сургуульд сурч байна гэж сурвалжлагч Хятадын Боловсролын яамнаас 26-ны өдөр мэдээлэв.
Бүртгэлээс үзвэл, Түвдийн залуу идэр насны үсэг бичгээр тайлагдаагүй хүний хэмжээ 1990 онд 70 орчим хувь байснаас буураад өнөө 10 хувь хүрэхгүй болсон байна.
Хятадын Ардын УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь мөн өдөр Бээжинд болсон нэг хурал дээр хэлэхдээ, Хятад улс Түвдийн шат бүрийн, төрөл бүрийн боловсролыг түргэн, зохицонгуй, эрүүл саруулаар хөгжүүлж, Түвдийн хөгжил цэцэглэл, нийгмийн тогтвортой байдалд хүчин төгөлдөр баталгаа хангах болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|