• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-27 15:32:26    
Европын Холбоо нь Хятадын худалдааны хамгийн том түнш хэвээр байна

Рэнь Минь Ри Бао Сонин

     Хятадын Худалдааны Яамны 26-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, өнгөрсөн жил Хятад улс болон Европын Холбоо хоёр талын худалдааны хэмжээ 272 тэрбум 300 сая ам.долларт хүрч, 2005 оны мөн үеийнхээс 25% гаруйгаар нэмэгдэж, Европын Холбоо нь Хятадын худалдааны хамгийн том түнш болсон байр сууриа хэвээр хадгалсаар байна.

     Үүнээс гадна, өнгөрсөн жил Европын Холбооноос Хятад улсад бодитой оруулсан хөрөнгийн хэмжээ нь 5 тэрбум 400 сая шахам ам.долларт хүрчээ.Хятадын аж ахуйн нэгжүүдээс Европын Холбоонд оруулж бий хөрөнгө ч нэмэгдэх хандлагатай болсон байна.

     Бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, өнгөрсөн жил Хятад улс Европын Холбооноос 2500 гаруй төрлийн техник зээлдэн оруулж, гэрээгээр тохиролцсон мөнгөний хэмжээ нь 8 тэрбум 600 сая ам.доллараас давжээ. Европын Холбоо нь өнгөрсөн жилд Хятад улсын зээлдэн оруулсан техникийн хамгийн том үүсвэр газар болсон байна. \Буян орчуулж, О.Дарамбазар хянав.\