Хятадын банкын ажил төрлийн хяналт удирдалгын хорооны холбогдох хариуцлагатай хүн тун саяхан Бээжинд хэлэхдээ, Хятад улс гадаадад нээлттэй байлгахаа үргэлжлэн өргөтгөж банк санхүүгийн ажил төрлийн олон улсын хэмжээнд өрсөлдөх хүчийг дээшлүүлэх болно гэжээ.
Энэ хариуцлагатай хүн хэлэхдээ, банк санхүүгийн салбарын гадаадад нээлттэй байхыг үргэлжлэн өргөтгөх нь Хятаддаа хөрөнгө мөнгө татан оруулах төдийгүй нэн чухал нь гадаадын банк санхүүгийн удирдлагын тэргүүний туршлага техникийг авчирах явдал мөн гэжээ.
2006 оны 9-р сарыг дуустлах байдлаар, гадаадын хөрөнгөтэй банк нь Хятад улсад 283 ажлын байгууллага байгуулж, хилийн чанадын хөрөнгө оруулагчид Хятадын 20 банкд хувьцаа оруулаад байна. Үүнээс гадна, гадаадын зарим банк санхүүгийн байгууллагууд бас Хятад улсад даатгалын ажил төрлийн байгууллага, хоршсон үнэт цаасны компани болон фондын компани зэргийг залгаагаар байгуулж байна.
Тун саяхан болсон бүх Хятадын банк санхүүгийн ажлын зөвлөлгөөн дээр дэвшүүлэхдээ, Хятад улс гадаадын хөрөнгө оруулсан банк санхүүгийн аж ахуйн нэгжүүдэд алгуур аажмаар үндэсний харгалзал олгож, хяналт удирдлагаа боловсронгуй болгож, Хятадын ба гадаадын хөрөнгөтөй банк санхүүгийн аж ахуйн нэгжүүдийн шударга өрсөлдөөнд тус дөхөм үзүүлнэ гэжээ. \Буян орчуулж, Номин хянав\
|