Азийн өвлийн биеийн тамир спортын 6-р наадам 28-ны орой Хятадын зүүн хойд нутгийн Чан чүнь хотод эхэлж, Хятад улсын Дарга Хү Жиньтао нээлтийн ёслолд оролцож, Азийн өвлийн биеийн тамир спортын 6-р наадам эхэлснийг мэдэгджээ.
Азийн өвлийн биеийн тамир спортын энэ наадамд 45 улс орон, газар нутгийн 3000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцож байгаа нь Азийн өвлийн биеийн тамир спортын энэ наадам эхэлснээс хойш цар хэмжээгээр хамгийн өргөн наадам болсон байна. Үүний дотор, Афганистан, Арабын Нэгдсэн Эмират Улс, Йордан зэрэг 15 улс орон, газар нутгийнхан энэ наадамд анх удаагаа оролцож байгаа юм. Хятадын 260 бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид бүх төрлийн тэмцээнд оролцоно.
Энэ удаа Азийн өвлийн биеийн тамир спортын наадмыг Хятадад 2 дахь удаагаа хийж байгаа юм. 1996 онд Хятадын Харбин Хотод Азийн өвлийн биеийн тамир спортын 3-р наадмыг зохион явуулсан юм. /Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав/
|