• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-29 15:58:17    
2006 онд Хятдын улс ардын аж ахуйн хөгжил болон нийгмийн хөгжлийн байдал сайн болов

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын хөгжил өөрчлөлтийн улсын хорооны эдийн засгийн ажил эрхэлсэн газрын орлогч дарга Жү Хүнрэнь 29-ний өдөр Бээжинд хэлэхдээ, 2006 онд Хятадын улс ардын аж ахуй нэлээд түргэн өсөн нэмэгдэж, үр ашиг нь сайн болж, аж ахуйн бүтцийн тохируулалт шинэ алхам байна гэжээ.

     Жү Хүнрэнь хэлэхдээ, 2006 онд Хятдын улс ардын аж ахуй нь макро зохицуулалтын урьдчилан төсөөлсөн чиглэлээр хөгжиж, хөрөнгө оруулалтын хэмжээ сар дараалан буурсан байна. Бүх нийгмийн үл хөдлөх хөрөнгийн оруулалт нь ноднингийн мөн үеийнхээс 24 хувиар өсч, өсөлтийн хэмжээ нь 2005 оныхоос яльгүй буурсан байна. Тоног төхөөрөмж үйлдвэрлэх гол болох ажил төрөл болон дээд шинэ техникийн ажил үйлс түргэн хөгжиж, эрчим хүч хэмнэх ажлын эрчээ нэмсэн байна. Байгаль орчны экологийн байгуулалт нааштай ахиж, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт тогтвортой ахиж, эдийн засгийн хөгжлийн эрч хүчийг улам эрчимжүүлсэн байна гэжээ.

     Жү Хүнрэнь цааш нь хэлэхдээ, 2007 онд Хятад улс макро эдийн засгийн зохицуулалтыг үргэлжлэн эрчимжүүлэн боловсронгуй болгож, эдийн засгийн бүтэцдээ зохицуулалт хийх ба өсөлтийн арга хэлбэрээ голчлон тохируулж, эрчим хүч хэмнэх ба байгаль орчны хамгаалалтыг эрчимжүүлэн, хөдөө тосгоны эдийн засгийг гол тал болгон хөгжүүлж, бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэх болно гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\