
Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 29-ний өдөр сурвалжлагчийн сонирхсон асуултанд хариулахдаа, 9-ний өдөр Нигерид дайралтад өртөн сураггүй алга болсон хятад ажилчдын байдалд Хятадын Засгийн газар маш их анхаарал тавьж байгаа бөгөөд холбогдох пүүс компани болон Хятадаас Нигерид суугаа элчин сайдын яамныхан авран туслах ажлыг бүх хүчээ дайчлан хийж байна гэжээ.
Хятадын хөрөнгө оруулсан нефтийн нэг компани энэ сарын 25-ны өдөр Нигерийн өмнөд хэсэгт хэн нь үл мэдэгдэх зэвсэгт этгээдийн дайралтад өртөж, 9 хятад ажилчин сураггүй алга болжээ. \О.Дарамбазар орчуулж Э.Цогзолмаа хянав.\
|