Камерун, Либери, Судан, Замби, Намиби, Өмнөд Африк, Мозамбик, Сейшель зэрэг 8 орны Ерөнхийлөгчийн урилгаар, Хятад улсын дарга Хү Жиньтао Африкийн энэ 8 оронд төрийн айлчлал хийхээр 30-ны өдөр Бээжингээс мордлоо. Энэ бол дарга Хү Жиньтаогийн энэ оны анхны айлчлал болох бөгөөд Хятад Африкийн чуулга уулзалтын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын дараах Хятад Африкийн харилцааны бас нэг томоохон арга хэмжээ болно.
Хятадын ГХЯ-ны албаны хүн хэлэхдээ, Хү Жиньтаогийн энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Бээжингийн дээд хэмжээний уулзалтын ололт амжилтыг бодитойгоор хэрэгжүүлэх явдал даруй юм, уг айлчлал нь Хятад хийгээд Африкийн энэ 8 оронтой байх уламжлалт найрамдлыг цаашид гүнзгийрүүлэн бэхжүүлж, бие биеийн ойлголцол, итгэлцлийг зузаатган, олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг ахиулах юм гэдэгт итгэж байна гэжээ. \Буян орчуулж, Номин хянав\
|