• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-30 14:58:40    
Түүхийн сурах бичигтээ "Хятад" гэсэн үг хэрэглэх болсныг Тайваний мэрэгжилтнүүд зэмлэв

Синьхуа Агентлаг

     Удалгүй хэрэглэх гэж байгаа Тайваний ахлах дунд сургуулийн түүхийн шинэ сурах бичигт байнга хэрэглэж ирсэн "манай улс", "тус улс","эх газар" гэсэн үгийг бүхнийг "Хятад" гэж өөрчилсөн байна. Тайваний эрх баригчид үзэл ухамсрын ийм хэлбэрээр боловсролд хөндлөнгөөс оролцож байгаа явдлыг Тайваний хэсэг эрдэмтэн мэрэгжилтнүүд болон улс төрийн нам хатуу зэмлэн буруушаасан байна.

     Тайваний их сургуулийн түүхийн факультетийн дикан Ү Жаньлян зэрэг Тайваний түүхийн факультетийн эрдэмтэд хэлэхдээ, удалгүй хэрэглэх гэж байгаа түүхийн энэ шинэ сурах бичиг дэх "Тайваний түүх", "Хятадын түүх"-ийг нэг л ширхэг хичээлийн ном дээр зааж дуусгадаг бөгөөд, "Тайваний түүх"-ийг урьдаар, "Хятадын түүх"-ийг дараа нь заадаг байна. Энэ дэс дараалал нь тэнцвэрээ алдсан нь хүмүүст гайхал төрүүлж байна. Тэр тусмаа "Тайваний түүх"-ийн тухай Тайвань болон эх газрын нэг эх үүсвэртэй байх талаар ил тод хэмжээгээр тодорхой бичсэн байна. Эрх баригч нь улс төрийн байр сууриар түүхийн сурах бичиг редакторлах үзэл ухамсрын хорио тогтоох арга барилыг хүлээн зөвшөөрч болохгүй гэж эдгээр эрдэмтэн мэрэгжилтнүүд санал нэгтэй үзсэн байна.

     Чинь Миньдан намын төлөөлөгч Ли Хүнжюнь 29-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, түүхийн сурган хүмүүжлийн ач холбогдол нь залгамж хойч үеийнхнээр түүхийн сургамжийг хүндэтгүүлэх ба мартуулахгүй байлгахын төлөө юм гэжээ. \Номин орчуулж, Буян хянав\