Юань болон Америк долларын ханш сүүлийн үед 7.8-аас давсан бөгөөд юаний ханш өссөөр л байна. Юаний ханш үргэлжлэн өсөж байгаа нь ард иргэдийн амьдралд улмаар гүнзгий нөлөө үзүүлж байна.
Юаний ханш өсөж байгаа нь ихэвчлэн гадаадаас худалдан авах чадал нь нэмэгдэж байгаагаар илэрч байна. Хятадын залуучууд аялал жуулчлалын компаний хариуцлагатай хүний танилцуулж хэлснийг үзвэл, юаний ханш өссөний дараа хилийн чанадад жуулчлах нь өмнөхөөс харьцангуй хямд болсон байна гэжээ.
Юаний худалдан авах чадавх нэмэгдсэнээс болж, импортын бараа бүтээгдэхүүний үнэ нь ч харьцангуй хямд болсон юм байна. Үүнээс хойш, Хятадын иргэн нэн хямд үнээр импортын барааг худалдан авч чадах юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Номин хянав.\
|