Хятадын оюуны өмчийн эрхийн хэрэг эрхэлсэн газрын төлөөлөгч Инь Шиньтянь 30-ны өдөр Бээжинд хэлэхдээ, 2006 онд Хятадын оюуны өмчийн эрхийн олон төрлийн ажил томоохон дэвшилтэй болсон байна гэжээ.
Мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Инь Шиньтянь хэлэхдээ, 2006 онд Хятадын оюуны өмчийн эрхийн газар нь энэ талын ажлын стратеги нямбай боловсруулж, үе шаттай амжилтанд хүрсэн байна. Үүнээс гадна Хятадын патентын эрхийн өргөдөл хүлээн авсан тоо хэмжээ ч үргэлжлэн нэмэгдсээр байна. 2006 оны сүүлчийн байдлаар Хятадын патентын эрхийн өргөдөл хүлээн авсан тоо 3 саяас давж, түүний дотор нээлтийн патентын өргөдөл гуравны нэг хувийг эзэлсэн байна гэжээ.
Өнөөгийн байдлаар Хятадын нээлтийн патентын эрхийн өргөдлийн тоо дэлхийд дөрөвдүгээр байранд орж байгаа юм байна. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|