Хятадын Төвийн хөдөө тосгоны ажлыг удирдах хэсгийн тамгын газрын орлогч дарга Тан Рэньжянь 30-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад улс цаашид арга хэмжээ авч тариачдын боловсролын түвшинг дээшлүүлнэ гэжээ.
Тэрээр Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын засгийн газар орчин үеийн хөдөө аж ахуй байгуулах зорилтыг тодорхой дэвшүүлсэн байна. Гэтэл тариачдын боловсролын түвшин дор байгаа нь хөдөө аж ахуйн орчин үеийн байгуулалт болон шинэ хөдөө тосгоны хөгжлийг боогдуулж байгаа чухал хүчин зүйл болсон байна. Иймээс энэ онд Хятад улс тариачдын боловсролын түвшинг дээшлүүлэх талын оруулалтаа нэмэгдүүлж, олон төрлийн үр ашигтай арга хэмэжээ авч, тариачдын бэлтгэл сургалтыг эрчимжүүлж, тэднийг орчин үеийн хөдөө аж ахуй эрхлэгчид болгоно гэжээ .\Номин орчуулж, Цэцэн хянав\
|