
Зургаан талын хэлэлцээний 3-р шатны хурал 2-р сарын 8-ны өдрөөс Бээжинд болно гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жян Юй 30-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Тэрээр хэлэхдээ, зургаан талын шинэ шатны хэлэлцээний хугацаа нь чөлөөтэй, хэлэлцээний ахицын дагуу тогтоох болно. Хятадын тал бусад талуудтай нягт хамтран ажиллаж, хэлэлцээг нааштай ахиулахад тус дөхөм үзүүлэх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|