• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-01-31 10:21:27    
Зургаан талын хэлэлцээг гол чухал зүйлийн ахицтай болгохыг зөвшөөрчээ

Синьхуа Агентлаг

     БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Сон Мин Сун 30-ны өдөр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай утсаар ярьж, Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын хэлэлцээтэй холбогдуулан санал бодлоо солилцож, хэлэлцээг гол чухал зүйлийн ахицтай болгохыг зөвшөөрсөн байна.

     Сон Мин Сун ойрын хугацаанд ОХУ-д айлчилж, Лавровтай хэлэлцээ хийх болно гэж сонсгол мэдээнд тэмдэглэсэн байна.

     Солонгосын цөмийн асуудлын зургаан талын хэлэлцээний БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чун Юун во 31-ны өдөр ОХУ-д хоёр хоногийн айлчлал хийж, зургаан талын хэлэлцээний Оросын талын төлөөлөгчдийн тэргүүнтэй дараагийн ээлжийн зургаан талын хэлэлцээний холбогдох асуудлыг авч хэлэлцэх болно гэж БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны яам мөн мэдэгдэв.

     Зургаан талын тавдахь хэлэлцээний гуравдахь шатны хурал 2-р сарын 8-д Бээжинд болно гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жян Юй 30-ны өдөр Бээжинд мэдэгдсэн байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\