Үүшин хошуунд Хятадын сүлд соёлын судалгааны төв болон Хятадын овооны соёлын судалгааны төв байгуулах гэсэн Ордос хотын Засгийн газрын дэвшүүлсэн өргөдлийг Хятадын Ардын Утга Урлагчдын Нийгэмлэг саяхан зөвшөөрсөн байна.
Үүшин нь үндэстний болон ардын зан заншлын соёлоор баялаг нутаг юм. Тэндэхийн иргэд монголчуудын сүлдийг 800 гаруй жил дээдлэн тахиж хамгаалж ирсэн түүхтэй бөгөөд монгол үндэстнийхээ тахилгын ёс заншлаа хэвээр уламжлан хадгалж ирсэн байна.\О.Дарамбазар редакторлов.\
|