Хятад улс энэ онд Төв Ази, Баруун Азийн орнуудтай хамтран Күнзийн сургууль байгуулах болно. Өнөө Шиньжян Казахстан, Киргиз, Орос гурван орны боловсролын салбартай холбогдох асуудлаар зөвшилцөөн хийж байна гэж сурвалжлагч Шяньжяны боловсролын танхимаас мэдээллээ.
Күнзийн сургууль нь хятад хэл заах болон Хятадын соёлыг танилцуулахаар зорилго болгосон төсвийн бус байгууллага, Хятадын болон гадаадын боловсролын салбар хамтран эрхэлдэг юм. 2004 оны 11-р сард дэлхийн анхны Күнзийн сургууль БНСУ-ын нийслэл Сөүлд байгуулагдаж, өнөөдрийг хүртэл 120 гаруйд хүрч, дэлхийн 49 улс орон бүс нутгийг хамарсан байна. Хятад улстай хамтран Күнзийн сургууль байгуулахаар санал гаргагчид тасрахгүй нэмэгдэх болжээ. \Урангоо орчуулж, Буян хянав\
|