• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-03 17:36:28    
Өвөр Монгол агаар мандлын бохирдлыг засах эрч хүчээ эрчимжүүлнэ

Синьхуа Агентлаг

     "11-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд Өвөр Монгол агаар мандлын бохирдлыг засах эрч хүчээ нэмэгдүүлж, 2010 он гэхэд бүх өөртөө засах районы 90 хувийн гол гол хотын агаар мандлын чанарын 2-р зэрэглэлээс дээш байх өдрийн тоог 292 өрдөөс давуулах төлөвлөгөөтэй байна.

     ХКН-ын Өвөр Монголын Өөртөө Засах Районы Хороо, Засгийн газар сүүлийн үед "Шинжлэх ухаанчаар хөгжих үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, байгаль орчны хамгаалалтаа эрчимжүүлэх тухай шийдвэр" гаргаж, бүх районы хэмжээнд нүүрсээр цагхилгаан гаргахад хүхэр ялгаруулахгүй байх төслийг бүх талаар хэрэгжүүлж, үр ашиг бага, эрчим хүчний зарцуулга их, бохирдол ихтэй хоцрогдсон цахилгаан гаргах нэг бүлэг цогцолборуудыг татан буулгах ажлыг түргэтгэж, орон нутгийнхаа байдалд зохицсон дулааны цахилгааныг хөгжүүлж, төвлөрсөн дуулалгаар хангаж, хүхрийн давхар исэл ялгаруулах хэмжээг хатуу хязгаарлах хэрэгтэй гэж доторхой дэвшүүлсэн байна.

     Ирээдүйд Өвөр Монгол нь эрчим хүч ашиглах хэмжээ болон хотыг цэвэр эрчим хүчнээр хангах хэмжээг алхам дараатай нэмэгдүүлж, эрчим хүч хэмнэх техник нэвтрүүлэхийг урамшуулан дэмжиж, бохирдолгүй эрчим хүч хэрэглэх хэмжээг дээшлүүлэх болно. \ Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав.\