Хятад улсын Африкт олгох тусламж чин үнэнч харамгүй сэтгэлийн, ямарч улс төрийн нөхцөл дагалдуулахгүй, найз нөхөд хоорондын тусламж дэмжлэг мөн гэж Хятадын худалдааны яамны орлогч сайд Вэй Жяньгүэ 5-ны өдөр тэмдэглэсэн байна.
Тэрээр хэлэхдээ, Хятадаас Африкт олгох тусламж нь гол нь туслан байгуулах төсөл болон эд барааны буцалтгүй тусламжаар хэрэгжинэ. Тусламж хүртэгч орны засгийн газар ард түмэнд харагдаж баригдах тусламж мөн гэжээ. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|