• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-05 18:25:37    
Хятад Африкийн худалдааны хэмжээ 5 жил дараалан 30 хувиар өсөн нэмэгджээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Худалдааны Яамны орлогч сайд Вэй Жяньгүө 5-нд Бээжинд хэлэхдээ: Хятад Африкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд түргэн хөгжлөө. Хоёр талын худалдааны хэмжээ 2006 онд 55 тэрбум 500 сая ам долларт хүрч, хоёр талын худалдааны хэмжээ 5 жил дараалан 30 хувь гаруйгаар өсөн нэмэгдэв гэжээ.

     Тэрээр танилцуулж хэлэхдээ: 2006 онд Хятад улс Африкаас импортолсон хэмжээ 28 тэрбум 800 сая ам долларт хүрч, экспортолсон хэмжээнээс 2 тэмбум 100 сая ам доллар илүү байна гэжээ.

     Тэрээр хэлэхдээ: сүүлийн жилүүдэд Хятадаас Африкад хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна. Хятадын зах зээлд ч хэрэглээний шаардлага маш их байгаа. Хятад улс Африкт нийт 6 тэрбум 300 сая ам долларын хөрөнгө оруулав. Энэ нь хөдөө аж ахуй, цахилгаан холбоо, эрчим хүч, боловсруулах зэрэг салбарыг хамарч байна гэжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/