Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 5 дахь ээлжийн зургаан талын хэлэлцээний 3 дахь шатны хурал 8-ны өдөр Бээжинд хуралдах болно гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 6-ны өдөр мэдэгдсэн байна.
Тэрээр хэлэхдээ, энэ удааны хурал нь голдуу 9-р сарын 19-ний хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэх эхний шатанд талуудын авах ёстой үйл ажиллагаа болон арга хэмжээг хайн хэлэлцэнэ, талууд хамтаар чармайж, тус хурлын үр ашигтай болохыг ахиулхыг Хятадын тал хүсэж байна гэжээ./Хүчит орчуулж, Баясгалан хянав/
|