Яриа хэлэлцээгээр дамжуулан дорнод тэнгисийн хилийн заагийн асуудлаарахи Хятад Японы маргааныг зохицуулахаар Хятад улс тэмцэж байна гэж Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 6-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Тэрээр 6-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагчийн сонирхосон асуултад хариулах үед хэлэхдээ,Чүнь сао нефтийн орд албан ёсоор ашиглалтад орж Нин Бө зэрэг хотод хий хангалаа гэдэг мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй гэжээ. Тэрээр тэмдэглэхдээ, Хятад улсын нефть хийн нээн олборлох ажил нь Хятадын ойр тэнгисийн эх газарт хийж байгаа юм. Энэ нь зүй ёсны ажиллагаа маргашгүй үнэн мөн . Хятад Япон дорнод тэнгисийн хилийн заагийн асуудлаар маргаан оршиж байна. Холбогдох асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулах нь Хятадын ямагтын байр суурь мөн гэжээ. /Урангоо орчуулж Баясгалан хянав/
|