• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-07 11:16:59    
Нийт иргэдийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй

Рэнь Минь Ри Бао Сонин

     Төрийн зөвлөлийн гишүүн Чэнь Жили 6-ны өдөр Бээжинд тэмдэглэхдээ, "эрчим хүчний нөөц баялагийг хэмнэх, экологийн орчин ахуйг хамгаалах, аюулгүй эрүүл мэндийг баталгаажуулах" уриан дор шинжлэх ухаан техникийн боловсролыг нэвтрүүлэн дэлгэрүүлэх ажлыг анхан шатанд цаашид хэрэгжүүлж, нийт иргэдийн шинжлэх ухааны боловсролыг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

     Нийт иргэдийн шинжлэх ухаан боловсролын ажлын холбогдох хурал дээр тэрээр хэлэхдээ, өнгөрсөн нэг жилд , " нийт иргэдийн шинжлэх ухааны боловсролын төлөвлөгөөний үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр" амжилттай явагдсан байна. 2007 он бол уг "хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх маш чухал нэг жил мөн, насанд хүрээгүй хүмүүс, тариачид, хотын суурингийн хөдөлмөрчдийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх "хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх чухал үүрэг болгон нийт иргэдийн шинжлэх ухааны боловсролыг бүхэлд нь дээшлэхийг ахиулагтун гэжээ. /Урангоо орчуулж Баясгалан хянав/