Өвөр Монголын Ордос хотод байгаа Чингисийн онгонтой 2006 онд дотоод гадаадын 400 мянган жуулчин танилцсан байна.
Чингисийн онгоны аялал жуулчлалын районы удирдах хорооны танилцуулснаас үзвэл, 2002 оноос хойш Чингисийн онгоны хамгаалат, засвар, аялал жуулчлалын район нээн хөгжүүлэх барилгын ажилд нийт 720 сая юаний хөрөнгө оруулсан юм байна. Өнөө Чингисийн онгоны талбай 10 хавтгай дөрвөлжин км-т хүрч, бичиг дурасгал, аялал жуулчлалын газар нийт 27 байна. Онгон болон тахилын индэрийг нэн гэрэл гялбаатай засан чимж, тэнгэрлэг эзэн Чингис хааны онгоныг улам сүр жавхалантай болгожээ. Хятадын Төрийн зөвлөл 2006 онд Чингисийн онгоныг улсын зэргэллийн материйн бус соёлын өвийн анхны жагсаалтад оруулсан байна. /Цэцэн орчуулж, Урангоо хянав./
|