Бээжин хотын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт шалгалтын ажил хариуцсан газрын дарга Вэй Чуаньжүн 7-ны өдөр хэлэхдээ: Олимпийн хугацааны хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд, Бээжингийнхэн Олимпийн хугацааны хорио цээрийн хяналт шалгалтын бэлтгэл ажлыг идэвхтэй хийж байна гэжээ.
Вэй Чуаньжүн мөн өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр танилцуулж хэлэхдээ: Бээжин хотын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт шалгалтын ажил хариуцсан газрынхан Олимпийн хүнсний бүтээгдэхүүнд шалгалт хийх стандарт боловсруулан тогтоож байгаа бөгөөд сэргээшийн төрөл, өвчний үүсэл, химийн хорт бодисыг шалгах техникийн судалгаагаа эрчимжүүлж, шалгалтын иж бүрэн арга хэмжээ тогтоож, Олимпийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн шаардлагыг гүйцэт хангана гэжээ. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|