8-ны өдрөөс Бээжинд болох 6 талын тавдахь ээлжийн 3-р шатны хуралд оролцохоор Оросын Холбооны Улсын гадаад хэргийн орлогч сайд Алехандер Лосиуков тэргүүтэй Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талын хэлэлцээний Оросын талын төлөөлөгчид 7-ны үдээс өмнө Бээжинд хүрэлцэн иржээ.
Оросын төлөөлөгчид нь хуралд оролцох гадаадын төлөөлөгчдийн дотроос хамгийн тэргүүнд Бээжинд хүрэлцэн ирсэн байна. Төрийн нарийн бичгийн даргын туслах Хилл тэргүүтэй Америкийн төлөөлөгчид, Гадаад Харилцааны Яамны Азийн бүс нутгийн ажил хариуцсан газрын дарга Кеничиро Сасае тэргүүтэй Японы төлөөлөгчид, гадаад харилцаа худалдааны орлогч сайд Чин юн во тэргүүтэй БНСУ-ын төлөөлөгчид ч 7-ны үдээс хойш Бээжинд хүрэлцэн иржээ. БНАСАУ-ын гадаад хэргийн орлогч сайд Ким ге гуан тэргүүтэй БНАСАУ-ын төлөөлөгчид 8-ны үдээс өмнө Бээжинд хүрэлцэн ирх болно. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|