Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 8-ны өдрөөс Бээжинд эхлэх 6 талт тавдахь ээлжийн 3-р шатны хуралд оролцох Орос, Америк, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид 7-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирцгээлээ.
Оросын Холбооны Улсын гадаад хэргийн орлогч сайд Александр Лосюков тэргүүтэй Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээний Оросын талын төлөөлөгчид 7-ны үдээс өмнө Бээжинд хүрэлцэн иржээ. Америкийн төрийн нарийн бичгийн даргын туслах Хилл тэргүүтэй Америкийн төлөөлөгчид, Японы Гадаад Харилцааны Яамны Ази Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан газрын дарга Кеничиро Сасае тэргүүтэй Японы төлөөлөгчид, Өмнөд Солонгосын Гадаад харилцаа худалдааны орлогч сайд Чун Юн Во тэргүүтэй БНСУ-ын төлөөлөгчид 7-ны үдээс хойш Бээжинд хүрэлцэн ирсэн байна.
БНАСАУ-ын гадаад хэргийн орлогч сайд Ким Ге Гуан тэргүүтэй БНАСАУ-ын төлөөлөгчид 8-ны үдээс өмнө Бээжинд хүрэлцэн ирнэ. /Э.Цогзолмаа орчуулж Баясгалан хянав/
|