• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Tuesday    may 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-02-07 17:59:56    
Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талт хэлэлцээний төлөөлөгчид Бээжин хотноо хүрэлцэн ирцгээж байна

Синьхуа Агентлаг

     Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талт хэлэлцээний 8-ны өдрөөс Бээжинд эхлэх тавдахь ээлжийн 3-р шатны хуралд оролцох Орос, Америк, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгчид 7-ны өдөр Бээжинд хүрэлцэн ирцгээлээ.

     Оросын Холбооны Улсын гадаад хэргийн орлогч сайд Александер Лосюков тэргүүтэй Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи 6 талт хэлэлцээний Оросын талын төлөөлөгчид 7-ны үдээс өмнө Бээжинд хүрэлцэн иржээ. Америкийн төрийн нарийн бичгийн даргын туслах Хилл тэргүүтэй Америкийн төлөөлөгчид, Японы Гадаад Харилцааны Яамны Ази Номхон далайн бүс нутгийн асуудал хариуцсан газрын дарга Кеничиро Сасае тэргүүтэй Японы төлөөлөгчид, Өмнөд Солонгосын Гадаад харилцаа худалдааны орлогч сайд Чун Юн Во тэргүүтэй БНСУ-ын төлөөлөгчид 7-ны үдээс хойш Бээжинд хүрэлцэн ирсэн байна.

     Бээжинд хүрэлцэн ирсний дараа Хилл хэлэхдээ: энэ удаагийн хурал маш чухал, ямар зорилтыг биелүүлэх хэрэгтэй гэдгээ бүгдээр тодорхой мэдэж байгаа, хурал амжилт олохыг бүгдээрээ хүсэж байна гэжээ. Чун Юн Во хэлэхдээ: энэ удаагийн хурал нь Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй болох гэсэн амлалт биелэх эргэлт болохыг хүсэж байна гэжээ. Александер Лосюков масквагаас мордохоосоо өмнө хэлэхдээ: 6 талын хэлэлцээ амжилттай болох эсэхийн ихэнх нь Америк болон Хойд Солонгосын байр сууриас шалтгаална гэжээ.

     Мэдээ сайн мэддэг зүтгэлтний хэлснээр, 6 талын хэлэлцээний Хятадын талын төлөөлөгчдийн тэргүүн Ү Давэй Бээжинд хүрэлцэн ирсэн Америк, Өмнөд Солонгос, Орос, Японы төлөөлөгчдийн тэргүүнтэй 7-ны өдөр хоёр талын зөвшилцөл хийх юм байна. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040