Оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудлаар Хятадын Засгийн газар Хятадын болон гадаадын зохиогчийн эрхэнд адил тэгш хандана гэж Хятадын Зохиогчийн эрхийн хэрэг эрхэлсэн үндэсний газрын төлөөлөгч Ван Зычян 8-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Тэрээр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн газрын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, зохиогчийн эрхэнд халдсан, баримт нь тодорхой, гэрч баримт бүхий хэргийг Хятадын ба гадаадын гэж ялгалгүйгээр Хятадын засаг захиргааны удирдах салбар цөмийг хуулийн дагуу байцаан шийтгэх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|