Солонгосын хойгийн цөмийн асуудлын зургаан талын тавдахь хэлэлцээний 3-р шатны хурал 8-ны үдээс хойш Бээжинд эхлэх гэж байна. Өнөө төрөл бүрийн бэлтгэл ажил дууслаа. Энэ хэлэлцээгээр үр дүнд хүрэхийг талууд хүсч байна.
Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 8-ны өдөр хэлэхдээ, энэ шатны хэлэлцээ маш чухал, өнөөгийн хэлэлцээ бол талуудын нухацтай хандаж чадах албан ёсны үр дүнд хүрэхийн төлөө юм гэж би үзэж байна. Зургаан талын хэлэлцээгээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтыг биелүүлэх ёстой, талууд өнөө зарим асуудлын эх үүсвэрийг зохицуулахаар чармайж байна гэжээ.
Японы төлөөлөгчдийн тэргүүн Сасае Кэничироү мөн өдөр хэлэхдээ, энэ шатны хэлэлцээний гол зорилго бол "Зургаан талын дөрөвдөх хэлэлцээний хамтын мэдэгдэл"-ийг хэрэгжүүлэх явдал мөн бөгөөд хамгийн гол нь талууд энэ мэдэгдлийг хэрэгжүүлэх эхний шатны үйл ажиллагаатай холбогдуулан нийтлэг ойлголтонд хүрч чадах эсэх явдал болно гэжээ.
Зургаан талын хэлэлцээ өнөө чухал үе шатандаа байгаа, энэ шатны хэлэлцээ нь "амлалтын хариуд амлалт хийх" шатнаас "үйл ажиллагааны хариуд үйл ажиллагаа" хийх шатанд шилжих ёстой гэж БНСУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Чүн Юн Во 8-ны үдээс хойш хэлсэн байна.
БНАСАУ-ын төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад хэргийн сайдын орлогч Ким Гие Гуан 8-ны өдөр Бээжин орохоор мордохоосоо өмнө хэлэхдээ, хэлэлцээ үр дүнд хүрэхийг БНАСАУ-ын тал хүсч байна. Гэвч үр дүнд хүрч чадах эсэх нь БНАСАУ-ын талаас биш, харин Америкийн талаас шалтгаална гэжээ. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|