Зургаан талын тавдахь хэлэлцээний 3-р шатны хурал маш чухал юм гэж Солонгосын хойгийн цөмийн асуудлын тухай зургаан талын хэлэлцээний Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 8-ны өдөр хэлсэн байна.
Тэрээр мөн өдрийн үдээс өмнө буудалласан зочид буудлаас явахдаа, энэ шатны хэлэлцээ маш чухал гэдэг нь тодорхой байна. Учир нь өнөөгийн энэ байдлыг хэлэлцээнд оролцож байгаа бүх хүмүүс үргэлжлүүлж болохгүй юм. Өнөөгийн хэлэлцээ мань талуудын нухацтай хандаж чадах албан ёсны үр дүнд хүрэхийн төлөө юм гэж би үзэж байна. Зургаан талын хэлэлцээгээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтыг биелүүлэх ёстой, талууд зарим асуудлын эх үүсвэрийг зохицуулахаар чармайж байна. "Зургаан талын дөрөвдөх хэлэлцээний хамтын тунхаг"-ыг хэрэгжүүлэхэд Америк, БНАСАУ оролцох хэрэгтэй төдийгүй, зургаан тал хамтаар оролцох хэрэгтэй байна гэжээ.
Энэ шатны хурлын үүрэг бол хэдэн хоногийн дотор нааштай үр дүнд хүрэх явдал даруй мөн гэж тэрээр мөн хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Номин хянав\
|