Хөхнуур Түвдийн төмөр замаар өнгөрсөн оны 7-р сарын 1-ний өдөр тэрэг нэвтэрснээс Түвдийн аялал жуулчлалын ажил төрөл түргэн хөгжсөн байна. Өнгөрсөн онд Түвд нь дотоод гадаадын хоёр сая 510 мянган жуулчин хүлээж авсан нь 2005 оныхоос 40 шахам хувиар нэмэгдсэн бөгөөд аялал жуулчлалын нийт орлого нь хоёр тэрбум 800 сая орчим юаньд хүрсэн байна.
Хөхнуур Түвдийн төмөр зам нэвтэрснээр Түвдэд төмөр замгүй байсан түүхийг эцэс болгосон байна.
Хөхнуур Түвдийн төмөр замын нийт урт нь 1956 км, дэлхийн хамгийн урт өндөрлөгийн төмөр зам юм. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|